"Түүчээлэгч" хэсгийн цэцэрлэгүүдэд үзүүлэх ажилыг амжилттай зохион явууллаа.

Хавсаргасан файлууд
Үзүүлэх-ажлын-тайлан.docx,   

Түүчээлэгч” хэсгийн цэцэрлэгүүдийн туршлага солилцох үзүүлэх ажил БЗД-ийн 191 дүгээр цэцэрлэгт дээр амжилттай явагдаж өнгөрлөө. Үзүүлэх ажилд /10, 22, 40, 50, 64/ 5 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар нийт 15 хүн  оролцсон. Үзүүлэх ажлын ажлын төлөвлөгөөний дагуу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагааг байгаль, нийгмийн орчинг бэлтгэл бүлгийн багш Д.Адъяасүрэн, цэцэрлэг дээр хэрэгжүүлж  байгаа сайн туршлага “Танхимын бус сургалт”  илтгэлийг дунд бүлгийн багш А.Будсүрэн, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш бүрийн идэвхи  оролцоог харуулсан “Тоглоомын  аргачлал боловсруулалт” үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг ирсэн оролцогчдод үзүүлсэн.