Эмчийн сул орон тоон дээрх ажлын байранд урьж байна

Баянзүрх дүүргийн 191 дүгээр цэцэрлэгийн эмчийн сул орон тоон дээр 1 хүний ажлын байрны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. 
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго 
191 дүгээр цэцэрлэгийн багшийн сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн нөхөхөд оршино. 
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл 
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.
ГуравСонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэҮүнд: 

·         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/

·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

·         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

·         Ажил байдлын тодорхойлолт;

·         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

·         Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарьхугацаа
2019 оны 01 дүгээр сарын 25-аас 01 дүгээр сарын 28 өдрийг хүртэл бүртгэл явагдах бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. 
1. Ур чадварын түвшингийн шалгалт 
2. Ярилцлагын шалгалт 
Тав. Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

 Дээд, бакалавр

Мэргэжил

Хүний их эмч

Мэргэшил

Лицензийн эрхтэй

Туршлага

Мэргэжлээрээ  3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Баг бүрдүүлэх, оновчтой шийдвэр гаргах, манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй байх

Тусгай шаардлага 

 

Хууль зүйн мэдлэгтэй, хяналт шинжилгээ үнэлгээ хийх чадвартай байх






Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1700
Энэ 7 хоногт 201
Энэ сард 835
Нийт зочилсон 45638