Бүлгийн багшийн сул орон тоон дээр ажлын байранд урьж байна.

Баянзүрх дүүргийн 191 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн сул орон тоон дээр 2 хүний ажлын байрны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. 
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго 
191 дүгээр цэцэрлэгийн багшийн сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн нөхөхөд оршино. 
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл 
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.
ГуравСонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд: 

·         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/

·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

·         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

·         Ажил байдлын тодорхойлолт;

·         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

·         Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
2019 оны 08 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 28 өдрийг хүртэл бүртгэл явагдах бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. 
1. Ур чадварын түвшингийн шалгалт 
2. Ярилцлагын шалгалт 
Тав. Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

 Дээд, бакалавр

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш

Мэргэшил

СӨБ, Боловсролын менежмент

Туршлага

Боловсролын салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Баг бүрдүүлэх, оновчтой шийдвэр гаргах, манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй байх

Тусгай шаардлага 

 

Хууль зүйн мэдлэгтэй, хяналт шинжилгээ үнэлгээ хийх чадвартай байх






Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 13
Өнөөдөр зочилсон 1558
Энэ 7 хоногт 0
Энэ сард 644
Нийт зочилсон 45447